ФЭЙСБҮҮК СҮЛЖЭЭНД ДОГОЛДОЛ ҮҮСЭЭД БАЙНА

Дэлхийн хамгийн том сошиал сүлжээнд тооцогддог Фэйсбүүк сүлжээнд  найман цагийн хугацаанд доголдсон үүсээд  байна. 

Фэйсбүүк компани гэмтлийг засварлахаар ажиллаж байгаагаа мэдэгдээд байгаа юм. Сүлжээнд ямар шалтгаанаар доголдол үүссэн эсэх нууц хэвээр байна. Мөн фэйсбүүкийн гол бүтээгдэхүүн  болох WhatsApp, Instagram хуудас руу мөн нэвтрэх боломжгүй болжээ. Тэгэхээр фэйсбүүк сүлжээнд ямар доголдол гарсан нь мөдхөн олон нийтэд ил болно гэж фэсйбүүкийн зүгээс мэдэгдлээ.