Женко технологи ба Элбэгийн жиргээ

Өнөөдрийн тренд сэдэв. Өмнө нь алга болчихсон байсан уран зургийн галлерейн зургууд. Экс ерөнхийлөгчтэй хамаатсан эдгээр зургууд түүнийг хуулийн өмнө дуудах нь ээ.

Женко технологи буюу Экс төрийн тэргүүний жиргээ

/тренд сэдэв/

Монгол улсын дөрөв дэх ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн гэрт нэгжлэг хийлээ гэдэг мэдээлэл өглөөний нартай хамт хэвлэлүүд болон сошиал хүрээнийхний анхаарлыг татсан. Одоогоос нилээд хэдэн хоногийн өмнө жиргээчид уран зурагтай холбоотой ямар нэгэн баривчлагаа болно гэж хардаж байлаа. Ерөнхийлөгч асан Элбэгдоржийн хувьд ингэж жиргэсэн.

Жиргээнийх нь доорхи сэтгэгдлүүд бол сэтгүүлзүй биш болохоор доорхи линкээр нэвтрээд сонирхож болно.

 https://twitter.com/elbegdorj/status/1108195825442676737

Одоогоор албаныхны өгсөн баттай эх сурвалжийн мэдээгээр бол Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хувьд албан өрөө байхгүй. Тэгэхээр өөрийнх нь албан өрөөнд нэгжлэг хийсэн гэдэг мэдээлэл байхгүй байгаа юм. Харин Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэм хэлтсээс Ц. Элбэгдоржийн гэргүй экс тэргүүн Хатагтай Х. Болормаагийн төрсөн дүүгийн компанид нэгжлэг хийжээ. Хажидсүрэн овогтой Болдбаатарын компанид нэгжлэг хийсэн болж таарна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн нээлттэй сангаас Хажидсүрэн овогтой Болдбаатар гээд оруулж хайхад дээрхи компаниуд нэр гарч ирсэн болно. Гэхдээ ижил овогтой ижил нэртэй хүмүүс байж болохыг үгүйсгэх аргагүй.

            Өчигдөр оройхон улстөрч Ж. Сүхбаатарын томъёолсноор МАНАН гэдэг мафитай тэмцэгч Цензургүй багийн ярилцлагад ардчилалын анхдагч Дарь Сүхбаатар сарын өмнө оролцсон. Гэхдээ экс ерөнхийлөгч маань ардчилал анх эхлэхэд л уран зураг сонирхож цуглуулсан гэдэг нь худлаа гэж хэлсэн.

https://www.youtube.com/watch?v=yg5Coc2aLPw

Ардчилалын анхдагчдын нэг Дарь Сүхбаатар мөр зэрэгцэн явсан Элбэгээ найзынхаа тухай ярьсныг эндээс үзчих боломжтой. Тэгэхээр хууль шүүхийн өмнө өөрөө ийм ч технилоги тийм ч арга байна. Хууль зөрчиж байгаа хүмүүс ингэж бүлэглэж байна тэгэж хуулийг гишгэж зөвлүүлэх нэрийн дор завшиж байна гэж хашгирч байсан экс төрийн тэргүүн маань Женко технологи гэдэг шинэ нэр томъёог нэмээд оруулаад ирлээ. Хулгайч гэж төрийн тэргүүнээ өмнөх төрийн тэргүүн нь хэлж монгол төрийн дархлаа үнэт зүйлийг үгүйсгэдэг улс манайхаас өөр үгүй биз ээ. Тавантолгойтой холбоотой асуудлаар бүрдүүлсэн цаас чинь болохоо байсан уу гэж ирээд ам асууж зураг хулгайлдаггүй зураг цуглуулдаг гэж байгаа экс ерөнхийлөгч маань өөрийнх нь цуглуулганд хулгайлагдсан зураг ямар аргаар орж ирснийг хууль шүүхийн байгууллагын өмнө тайлбарлах хэрэг гарлаа. Цагдаагийн байгууллага 9-н зураг хураан авсны нэг нь их тэнгэр цогцолбороос алга болсон зураг гэдэг сэжиг бий гэдгээс өөр тоймтой мэдээлэл цагдаагийн байгууллага өгсөнгүй. 11-р хороололд байх Хажидсүрэн овогтой Болдбаатарын нэр дээрхи байгууллагад шалгалт хийгдсэн 9-н зураг хураагдсан  нь өнөөдрийн тренд сэдэв байлаа. Өөрийнхөө амьдарч байсан их тэнгэрийн аман дахь өргөөнөөсөө өөрөө зураг туучихсан нь тогтоогдох юм бол тун тоогүй. Товчхондоо бол үнэгүй хоол идчихээд идсэн аяга тавагаа халааслаад гарсантай адил гэж ойлгогдоно.