Монгол хүн сансарт ниссэн түүхт 38-н жилийн ой өнөөдөр тохиож байна

1947 оны 12 сарын 5нд Булган аймгийн Гурванбулаг суманд Жүгдэрдэмид ууган хүүгээ өлгийдөн авсан гэдэг. Хожмоо Монгол улсын анхны бөгөөд одоогийн байдлаар сүүлчийн цор ганц сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа юм. Дэлхийн 101 дэх азийн 2 дахь сансрын нисгэгч болсноор Ж. Гүррагчаа дэлхийн сансар судлалын түүхэнд нэрээ мөнхөлж чадсан.Одоогоос яг 38 -н жилийн өмнө монголчуудын бахархалт хүү Ж. Гүррагчаа Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз 39 хөлгөөр сансрын уудмыг зорьсон. Хоёр улсын нисгэгчдийн баг Салюь - 6 сансрын станцтай холбогдож 7 хоног, 20 цаг 42 минутыг сансарт өнгөрүүлсэн. Дэлхийг 124 удаа тойрсон тэдний аялал 1981 оны 3-сарын 30-нд эх дэлхийдээ газардсанаар өндөрлөсөн юм. Монгол улсын баатар Жүгдэрдэмийн Гүррагчаа сансарт ниссэний 38 -н жилийн ой өнөөдөр тохиож байна.