Олимп РИО 2016

1942 онд Санкт-Иорицед болсон Олон улсын олимпын хорооны 42 дугаар чуулганаар Олон улсын олимпын өдрийг жил бүрийн зургадугаар сарын 23-нд тэмдэглэж байхаар тогтжээ. Энэ өдөр бол 1894 онд Францын олон нийтийн зүтгэлтэн, барон Пьер де Кубертен олон улсын хөнгөн атлетикийн конгресст илтгэл тавихдаа олимпын хөдөлгөөнийг сэргээх санаа дэвшүүлснээр ОУОХ-г үндэслэн байгуулсан өдөр гэж үздэг юм байна. Үүний дараа конгресс 1896 онд анхны олимпыг Грект зохион байгуулах шийдвэр гаргаж байжээ.

АНУ-ын усанд сэлэлтийн нэрт тамирчин Майкл Фелпс албан ёсоор зодог тайлсан тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр таван олимпод оролцож, 23 алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр түүхэнд тодоор бичигдэхээр болсон юм.

Европын Олимпийн Хорооны дарга, Ирландын Үндэсний Олимпийн Хорооны дарга, 71 настай Патрик Хики баривчлагджээ. Түүнийг “Рио 2016” олимпийн наадмын тасалбарыг үндсэн үнээс нь илүү үнээр зарсан хэрэгт сэжиглэн Рио хотын цагдаа баривчилсан байна.

Сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Клипперс” болон АНУ-ын шигшээ багийн төвийн тоглогч ДеАндре Жордан олимпийн наадамд аваргалах нь түүний хувьд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга болсноос илүү чухал зүйл гэдгийг мэдэгдэв. - See more at: http://www.wikimon.mn/content/70101.shtml#sthash.ad1tj3nt.dpuf

Риогийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хагас шигшээд Бразилын довтлогч Неймар олимпийн түүхэн дэх хамгийн хурдан гоолыг орууллаа. Тэрбээр Бразил-Гондурас багийн тоглолтын 15 дахь секундэд өрсөлдөгч багийнхаа хаалгыг “мялааж” чадсан юм. Энэ нь олимпийн наадмын түүхэн дэх хамгийн хурдан гоол болж, түүхэнд бичигдлээ. Бразилын шигшээ баг түүхэндээ таван удаа дэлхийн аваргын цомыг гардсан ч олимпийн наадамд түрүүлсэн удаагүй юм. Тиймээс ч Неймар энэ зуны Америкийн цомыг өнжиж, эх орондоо зохиож буй олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд оролцохыг хүссэн юм. Тэрбээр багийнхаа ахлагчаар талбайд гарч, одоогоор гурван гоол оруулчихаад байна. Бразилын шигшээ ч Гондурасыг 6:0-ээр бут ниргэж, олимпийн шувтаргын тоглолтод шалгараад байна. Герман-Нигерийн шигшээ багийн аль хожсон нь Бразилтай аваргын төлөө тоглох юм.

Тамирчид өөрсдийгөө илэрхийлэх, бусдаас ялгарах, содон харагдах онцгой зүйлийг хайж, сэтгэсээр ирсэн бөгөөд түүний нэг илрэл нь шивээс юм гэж үзжээ. Тэд ямар нэгэн бэлгэдлийг бодож шивээс хийлгэдэг нь ч байдаг аж.

Риогийн олимпийн наадмыг зохион байгуулагчид тамирчдын тосгонд гарсан хулгайн хэргийг шалгуулж байна. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Францын гарбөмбөгийн тамирчны өрөөнөөс 50 орчим евро буюу 55 орчим доллар алга болжээ.

Олимпийн наадмын гимнастик болоод хөнгөн атлетикийн тэмцээнүүд үргэлжилсээр байна. Эрэгтэйчүүдийн 110 метрийн саадтай гүйлтийн тэмцээн болж Ямайк улсын тамирчин Омар Маклеод олимпийн аварга боллоо. Тэрээр энэ медалийг 13.05 сек цагийн амжилтаар авсан юм. Харин мөнгөн медалийг Испанийн тамирчин Орландо Ортега 13.17 цагийн амжилтаар хүртсэн бол хүрэл медалийг Франц улсын тамирчин Дмитри Баско 13.24 цагийн амжилтаар хүртсэн юм. Энэ зайн олимпийн рекордыг БНХАУ-ын тамирчин Лю Лю эзэмшдэг. Тэрээр 2004 оны Афины олимпод 12.91 цагийн амжилт гарган тогтоож байсан түүхтэй.

Рио-де-Жанейро хотноо зуны олимп ид өрнөн, АНУ-ын усан сэлэлтийн тамирчин М.Фэлпс 23 дахь алтан медалиа авч, дэлхийн дээд амжилт тогтоов. Гуравхан сая хүнтэй Монгол Улсаас 43 тамирчин тус олимпод оролцож, тэднээс 50 метрийн өврөөр даллах төрөлд эрэгтэй тамирчин Б.Дөлгөөн, эмэгтэй тамирчин Б.Есүй нар өрсөлдлөө

Монголын Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг тамирчдын тэмцээн өнөөдөр эхлэх гэж байна. Манай 10 бөх Риогийн дэвжээнд хүч үзэхээс Пүрэвдоржийн Орхон, Очирбатын Насанбурмаа нар түрүүлж дэвжээнд гарна.

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI дэх наадам өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжлэн явагдана. Манай боксын тамирчдаас эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Э.Цэндбаатар тэмцээнээ үргэлжлүүлнэ. Тэрбээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:45-аас АНУ-ын боксчин Шакур Стивенсонтой хүрэл медалийн төлөө тоглох юм.

Дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн наадмын бичигдээгүй нэг хууль бий. Энэ бол ялалт байгуулсан тамирчид медалиа "амтлах" ёс юм. Та олимпийн наадмын аваргууд медалиа хазаж байгааг багагүй харсан байх. Ингэхэд тамирчид яагаад медалиа хаздаг юм бол гэж бодож байсан уу...

Риогийн олимпийн эмэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн уралдаан тун сонирхолтой боллоо. Энэхүү уралдааны шигшээ наймд АНУ-ын алдарт гүйгч Алисон Феликс, Наташа Хастингс, Филис Фрэнцис, Ямайкийн Шерика Жексон, Стифени МкПерсон, Багамын арлуудын Шауне Миллер, Украины Ола Земльк, Италийн Либаниа Гренот нар шалгарч үлдсэн. Уралдааны эхнээс л Шауне Миллер үл ялиг давамгайлж эхэлсэн ч олимпийн аварга Феликс түүнийг гүйцэх дөхсөн юм.

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам 11 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Монголын баг тамирчид Риог 43 тамирчны бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд чөлөөт бөх, бокс, таэквондогийн тамирчдын тэмцээн үлдээд байна.

Жудоч Л.Отгонбаатар өнөөдөр шөрмөс залгах хагалгаанд орно Түгээх 2016-08-16 11:14:54 - Спорт Олимпийн наадмын жудо бөхийн барилдаанд -90 кг жинд өрсөлдсөн Монгол улсын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдааны эхэн үед хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэрээр зүүн мөрний шөрмөс тасарсан, мөрний аяганы хүүдий урагдсан гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба өнөөдөр шөрмөс залгах хагалгаанд орохоор болжээ. Зүүн мөрөнд шөрмөс залгах хагалгаанд орсны дараа тэрээр хамгийн багадаа гурван сар бэлтгэл сургуулилт хийж болохгүй, гам барих ёстой аж.

Рио 2016 зуны олимпийн наадам 11 дэх өдрөө үргэлжилж байна. Энэ цаг үед Хойд Солонгосын баг тамирчид медалийн тоогоор тэргүүлж байгаа тухай мэдээлэл шуугиан тариад байгаа юм.

Рио-2016 олимпийн наадмын боксын 60кг-ын хагас шигшээд шалгарч медалийн болзол хангасан ОУХМ Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, дэлхийн чансааны хоёрдугаарт байрт бичигдэж буй Доржнямбуугийн Отгондалай