"Капитал" банк Төв банкны ерөнхийлөгчийн тушаалаар татан буугдлаа

Капитал банкны чанаргүй зээл нийт зээлийн 80 орчим хувийг эзэлж байна

 

Монгол банкны ерөнхийлөгч хуулинд заасны дагуу өнөөдөр А-96 дугаарт тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж банк эрх хүлээн авагч томиллоо. Төв банкны тухай хуулийн 19-дүгээр зүйлийн 19,1 дэх хэсэг 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн уг шийдвэрээ Монгол банкны ерөнхийлөгч гаргасан. Хадгаламжийн даатгалын корпораци банкны харилцагчдын хохирлыг барагдуулахаар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлнэ. Хадгаламжийн даатгалд хамрагдахгүй тохиолдлыг  Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7- дугаар зүйлд заасны дагуу зохицуулалт хийгээд явна. Капитал банкны хувьд чанаргүй зээлийн хэмцээ нийт зээлийн 80 орчим хувийг бүрдүүлж байна гэсэн. Монгол банкны хяналт шалгалтын газрын мэдээлснээр бол чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа гэдэг мэдээллийг өгч байна. Капитал банкны хувьд банкны системийн 1,1 хувийг бүрдүүлдэг. Одоогоор тус банк нь улсын хэмжээгээр 28 салбар нэгж 165257 харилцах данс эзэмшигч, 56164 хадгаламжийн данс эзэмшигчтэй гэдэг мэдээлэл байна. Капитал банкны хадгаламжийн данс нь 99,5 хувь Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан гэдэг мэдээллийг тус корпорацийн захирал хэлж байна. Гэхдээ хорь хүртэлхи сая төгрөгний хадгаламж эзэмшигчид хаан банкаар маргаашнаас үйлчлүүлэхээр болж байна. Капитал банкны хувьд улсын их хурлын гишүүн Б. Ундармаагийн хамаарал бүхий банк байсан. Хувьцаа эзэмшигч гэхдээ банкны үйл ажиллагаанд оролцоод байдаггүй гэж хэлж байсан Ундармаа гишүүн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн талаар ч тайлбар хийж байлаа. Тэгэхээр татан буугдсан капитал банкны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас аваад өнөөдрийг хүртэл эргэн төлөгдсөн эсэх нь тодорхойгүй байгаа жилийн 7-н хувийн хүүтэй 48 тэрбум төгрөгний зээл хэрхэх вэ гэдэг асуулт гарч ирэх нь дамжиггүй. Эсвэл тус банк руу орсон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн мөнгийг Хадгаламжийн даатгалын корпораци төлөх үү гэдэг асуулт бас давхар тавигдаж таарна.