"Сөдөөхэй" цэцэрлэгийн багш нар сөөвгөр багачуудаа зодож байна

Хариуцлагагүй эрхлэгчтэй хариуцлага тооцохыг эцэг эхчүүд шаардаж байна.

Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сөдөөхэй" хувийн цэцэрлэгийн багш нар багачуудад гар хүрдэг гэх бичлэг сошиал орчинд тавигдсан. Одоогийн байдлаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн зүгээс шалгалтын ажиллагааг эхлүүлчихсэн байгаа. Нийгмийн донсолгосон эрүүдэн шүүх энэ тэр бичлэгээс ч харгис хэрцгийгээр хэлд хөлд ороогүй мөлхөж яваа бяцхан хүүхдийг ганцааранг нь нэг өрөөнд хорьж байгаа бүсгүй хүн сурган хүмүүжүүлэгч нэр зүүгээд явж байна. Уг нь бол өнгөрсөн жил Мэргэжлийн хяналтын байгууллагын 10-н сард хийсэн шалгалтаар тухайн байгууллага нь хүүхэд сурган хүмүүжүүлэх тусгай зөвшөөрөл байхгүй гэдэг шалтгаанаар хаагдаж байжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл өнөөх байгууллага нь үйл ажиллагаа явуулж байсан байх юм. Эрүүдэн шүүх гэдгийг бага насны хүүхдүүдэд утгаар нь үзүүлсэн харгис хэрцгий сурган хүмүүжүүлэх наад захын боловсрол нимгэн багш нэртэй зандалчдад хэн хариуцлага хүлээлгэх вэ? Боловсролын салбарт үүн шиг олон байгууллага бий гэх болгоомжлол ч эрхгүй төрнө. Одоохон очлоо гэсэн эрхлэгч цагдаагийн байгууллагынхан ирсэн ч хариу өгөхгүй таг чиг болсоор байгаа юм.