Төв цэвэрлэх байгууламжийн хийнд хордож дөрвөн хүн нас барлаа

Одоогоор 9-н хүн тус байгууламжинд хордоод дөрвөн хүн нас барж таван хүн эрчимт эмчилгээнд байна.

Өнөөдөр 30-аас 35 н насны дөрвөн залуу амь насаа алдлаа. Төв цэвэрлэх байгууламж дээр гарсан ослын улмаас тэд амиа алдсан байна. Сошиал орчинд тархсан мэдээллээр бол Төв цэвэрлэх байгууламжийн лаганд ажил хийж байсан дөрвөн хүн унаж амь насаа алдсан гэж мэдээлэгдэж байсан. Гэтэл газар дээр нь ажилласан хотын удирдлагууд болон ус сувгийн удирдах газрынхны өгсөн албан ёсны мэдээллээр Төв цэвэрлэх байгууламжтай холбоотойгоор цэвэрлэгээний ажил хийж байсан хүмүүс хийнд хордож нас баржээ. Өдрийн 15 н цагт онцгой байдлын ерөнхий газарт дуудлага ирсэн. 17цаг25 минутанд эхний цогцсыг оруулж ирсэн гэж байгаа юм. Одоогоор Цагдаагийн ерөнхий газраас хэргийг шалгаж байгаа юм. Хийнд хордсон есөн ажилтны тавыг нь одоогоор Цэргийн төв эмнэлэг болох госпитальд хордлого тайлах эмчилгээ хийж байгаа гэсэн. Тэгэхээр төв цэвэрлэх байгууламжийн цорго задарснаас болж хий алдагдсан нь дөрвөн хүний амь насанд хүрлээ. Шинэ цэвэрлэх байгууламжаа шалавхан барихгүй бол болохгүй гэдэг нь өнөөдрийн осол баталж байна. Хэлэх биш хийх цаг болжээ.