Генерал Б. Хурцыг эрүүдэн шүүсэн гэдэг хэрэгт холбогдуулан саатуулжээ.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б. Хурц саатуулагджээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б. Хурцыг өчигдөр Хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Улстөрч С. Зоригийн хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий иргэдийг эрүүдэн шүүсэн хүчээр яль тулгасан гэдэг үндэслэлээр түүнийг саатуулсан гэдэг албаны эх сурвалжийн мэдээлэл байна. Б. Хурц нь Солонгост Монгол улсыг төлөөлөн суух элчин сайдаар томилогдсон боловч өнөөдрийг хүртэл томилогдох зарлигаа Ерөнхийлөгч Баттулгаас гардаагүй байсан юм. Одоогийн байдлаар тагнуулын ерөнхий газрын таван албан тушаалтан эрүүдэн шүүсэн  гэдэг үндэслэлээр хоригдчихоод байна. Т. Чимгээ боло. Б. Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэг нийгэмд айдас хүйдэс дагуулсан бол энэ хэрэгтээ холбоотой хүмүүст илүү ихээр айдас хүйдэс төрүүлж байна. Хурцын хувьд байнгын хорооны хурал дээр гишүүдээ би цааш нь ярих уу яах уу гэдэг үгийг хэлж гишүүдийг хүртэл айдас хүйдэст автуулсан нэгэн билээ. Одоогоор түүнийг хэд хоног саатуулах нь тодорхойгүй байгаа юм.