“Эротик” зургуудаар бэлэг барьсан мисс О.Ариунзулын ээлжит сенсааци

Хөөрхөн хүүгийн эцэг эх болцгоосон дуучин Б.Амархүү, мисс О.Ариунзул нар ажил амьдралаа хэнээс ч дутахааргүй төвхнүүлж яваа. Их сургуулиа амжилттай төгсөөд байгаа  мисс, загвар өмсөгч О.Ариунзул сүүлийн үед фото моделиор ажиллах болж, чадварлаг уран бүтээлчидтэй хамтран олон төрлийн зураг авахуулж эхэлсэн.

Харин түүний хагас нүцгэн байдлаар авахуулсан зарим зургууд цахим ертөнцөд олны анхаарлыг татсанаар барахгүй мисс бүсгүйг нүцгэлэх “дон” туслаа хэмээн шүүмжлэх хүн ч  цөөнгүй байгаа. “Олны танил, авьяаслаг дуучин нөхрийнхөө нэр алдрыг нүцгэн зургуудаараа сэвтүүлж, нялх хүүхэдтэй эх хүн байж тогтворгүй аашиллаа” гэж шүүмжилсэн хүмүүс мисс О.Ариунзулд хатуу үг чулуудсан сурагтай.

Ээж болоод удалгүй загварын тайзнаа эргэн гарсан тэрбээр хэрхэн гоо сайхан, бие галбиртаа анхаарах тухай зөвлөмжөө цахим хуудсаар дамжуулан хүргэж байхаар амласан удаатай. Охидын хайрын “бурхан” гэгдэж явсан дуучин залууг өөртөө дурлуулж, хөөрхөн хүүг нь төрүүлээд байгаа азтай бүсгүй маань нөхрөөсөө ч дутахааргүй олны танил болж чадсан. Гэвч мисс О.Ариунзул олны шүүмжлэлийг үл тоож, ээлжит “эротик” зургуудаа цахим ертөнцөд дэлгээд авчээ.

lqvuyl676c

 

58cvzhokri

mf0fn7pvei

nhqlwfw6uj