ШУУРХАЙ МЭДЭЭ: Сахал хочит Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорих эсэх шүүх хурал болж байна

Өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг албадан баривчилж, цагдан хорьсон билээ.

Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгасан юм.  

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг нарыг ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулж байгаад гуравдугаар сарын 7-ны өдөр үндэслэлгүйгээр цагдан хорьсон хэмээн батлан даалтад гарсан байдаг.

Харин яг одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тэднийг дахин цагдан хорих эсэх санал ирсэний дагуу шүүх хуралдаан болж байна.

Учир нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг мөрдөн шалгах ажиллагаа явуулсаны үр дүнд дахин цагдан хорьж шалгах үндэслэлтэй хэмээн үзжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг цагдан хорьж болзошгүй гэх мэдээллийг өглөө.

Эх сурвалж: http://www.arslan.mn/index.php?choose=social&type=news&id=603789&ext=shtml