Баабар: Нөөц хасах болсон гэж мэдэгдсэнээр зах зээлийг паникт оруулж ханш улам унадаг

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлэл өгөхдөө Төвбанкны долларын нөөц хасахтай гарсан талаар мэдээлсэн нь ам.долларын ханш богино хугацаанд эрчимтэйгээр хөөрөгдөхөд хүрлээ хэмээн сөрөг хүчин болон зарим эдийн засагчдийн зүгээс үзэж байна.Түүнчлэн Сангийн сайдын Б.Чойжилсүрэнгийн улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хийсэн мэдээлэл ч мөн маргаан дагуулсаар байгаа юм.

Сангийн сайдын зүгээс Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байгаа талаар дуулгасан.

Мөн "Энэ онд нэгдсэн төсвөөс гадаад, дотоод зээлийн өрийн төлбөрөө графикийн дагуу, шинээр зээл авахгүйгээр эргэн төлвөл, Монголын төрд бүхий л үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд дөнгөж 1 их наяд 130 тэрбум төгрөг үлдэж байна. Энэ мөнгө нь төрийн албан хаагчдын цалинг тавихад ч хүрэлцэхгүй юм. Засгийн газарт үйл ажиллагаа явуулахад дахин 5,8 их наяд төгрөг шаардлагатай болно. 2017, 2018 онуудад Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого нь Засгийн газрын өр, зээлийн эргэн төлөлт, хүүний төлбөрийг төлөхөд ч хүрэлцэхгүй байна. Тодруулж хэлбэл, улс олсон 5 төгрөг тутмын 4-ийг өрөндөө төлж, үлдсэн 1 төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдалтай болжээ" хэмээсэн юм.

Тэгвэл Нийтлэлч Баабарын зүгээс Н.Баяртсайхан, Б.Чойжилсүрэн нарын мэдээлэлтэй холбогдуулж жиргээнд илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

-Банк, бирж, инфляц, ханш, үнийн хэлбэлзлэл бүгд паникаар дамжин их хямрал болдог. Паникийг төрийн болгоомжгүй үйлдэл үүсгэнэ.

-Кино театрт гал гарахад чанга заралбал үзэгчид хаалган дээр овоорч бүгд үхдэгтэй мөнгөний бодлого адилхан гэж М.ФРИДМАН зүйрлэжээ.

-Улсын нөөц дууссаныг би хэдэн удаа бичсэн ч хөндлөнгийн мэдэгдэл учраас нөлөөлөөгүй. Хариуцсан хүн ингэж мэдэгдэхээр паник үүснэ.

-Бүх юм шилэн байж болдоггүй. Нөөц хасах болсон гэж мэдэгдсэнээр зах зээлийг паникт оруулж ханш улам унадаг.

-Засгийн бодлогыг буруу гэж үзвэл улс төрийн шүүмжлэл өрнүүлдэг. МАН өнгөрсөн жилүүдэд ийм шүүмж өрнүүлээгүй. Би л их шүүмжилсэн.

-Би ЗГ-ын бодлогыг 4 жил шүүмжилсэн. Гэхдээ энэ нь тэднийг гэмт хэрэгтэн гэсэн хэрэг биш. Идэж уусан хулгайч нар бол гэмт хэрэгтэн.

-Төв банк, ЗГ-ыг бодлогын хувьд шүүмжилж болно. Гэмт хэрэг мэтээр суртчилж болохгүй. Харин идэж уусан асуудал байвал гэмт хэрэг.

-Бид Чингис, Самурай бонд босгосон. Буруу зарцуулсан байх. Гэхдээ булайгаа зарласнаар үнэлгээ унаж бүр ч их хохирч байгаа юм даа.

-Авгай нь банзалдсан нь буруу ч үүнийг нөхөр нь зурагтаар заралснаар үр хүүхдээ амьтны нүдний булай болгодог юм.

-Төгрөгийн ханшийг барихын тулд дойлуур хэрэгтэй. Дойлуур өгдөг ах эгч нарыг 2012 онд хөөгөөд гаргачихсан.