МЭС ЗАСЛААР АМИЛСАН СОЛОНГОС ОДОД

Манайхны сайн мэдэх Бүдүүн мисс киноны жүжигчин Kim Ah Joong нүдэндээ хоёр ч удаа мэс засал хийлгэж, эрүү хамраа янзлуулжээ. Мөн жингээ хасч шинэхэн төрхөө бүтээсэн байна.

Жүжигчин Lee Yoo Bi. Хамартаа ажиллагаа орсон мэс засал хийж, нүдээ сэтлүүлж, эрүүгээ хэлбэрлэг болгон, жин нэлээд хаянаар одоогийн энэ төрхөө бүтээжээ.

Хөвгүүн төрхтэй байсан жүжигчин хамар,  нүд, үсээ өөрчилснөөр ялдам бүсгүй болон хувирчээ.

Minzy гэх нэртэй дуучны өөрчлөлт хэлүүлэлтгүй тод байга биз ээ.

БНСУ-ын мисс Kim Yoo Mi-ийн унаган төрхийг дунд сургуулийнх  нь зурагнууд ил болгожээ.

Na-Eun  гэх энэ бүсгүй охидын Пинк хамтлагийн гишүүн.Тэрээр хамар нүд нүүрний хэлбэртээ засвар  оруулжээ

Кара хамтлагийн гишүүн. Тэрээр хамраа багасгаж эрүүндээ бага зэргийн засвар хийсэн.

Sistar хамтлагийн  дуучны төрх бүхлээрээ өөрчлөгдсөнийг гэрэл зураг гэрчилнэ.

Фотомодель Im Ji Hye- бол гоо сайхны мэс заслын ид шидийг бүрэн илэрхийлэх,  шилдэг бүтээгдэхүүн нь гэж хүмүүс дуу алддаг. 50 гаруй настай мэт харагддаг  байсан тэрээр удаа дараагийн мэс заслын дүнд ийм гоо үзэсгэлэн төгс болжээ.