Michael Jackson-ТУХАЙ НУУЦ БАРИМТ ЦАЦАГДАЖ ЦАХИМ ЕРТӨНЦИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА

Магадгүй өнөөг хүртэл өөр хэний ч од домогт Michael Jackson-ы од шиг тодоор гэрэлтээгүй байх. Хүн төрөлхтний соёл урлаг, дуу хөгжмийн түүхэнд гайхамшигтай хурц тодоор гэрэлтээд дэндүү эрт хорвоог орхин одсон энэ агуу суу авьяастны тухай сонирхолтой 20 баримтыг уншигч та бүхэнтэй хуваалцъя. Попын хааны шүтэн бишрэгчид, дурсан санагчдын хувьд уншууртай нийтлэл болж чадна гэж найдаж байна.

1. Michael Jackson өөрийнхөө 1,6 м өндөртэй роботыг бүтээлгэхийг хүссэн ба энэхүү робот нь Невадагийн элсэн цөлөөр хэсүүчилж байх учиртай байжээ. Энэхүү хөшөөг Лас Вегасын McCarran нисэх онгоцны буудал дээр харж болно.

 
2. Michael Jackson болон түүний эгч La Toya Jackson нарыг нэг хүн гэдэгт зарим хүмүүс итгэдэг. Ахынх нь үхлийн тухай олон хүнд бодлууд La Toya-г өнөө хэр нь зовоосоор байгаа гэнэ.

3. Michael Jackson Marvel компанийг бараг худалдаж авах шахсан. Тэрээр Spider-Man-ы дүрд тоглохыг үнэхээр их хүсдэг байсан учир үүнийг өөрийн мөрөөдлийг бодит болгох цорын ганц зөв арга гэж үзсэн байна.
 
4. Michael Jackson-д олон нийтэд ил гаргаагүй олон зуун дуунууд байдаг гэдэг нь түүнийг нас барсны дараа түүний сейфнээс олдсон юм.

5. Michael Jackson 2001 оны 9-р сарын 11-нд Дэлхийн худалдааны төвд уулзалттай байсан ч нам унтчихсан байжээ. Тэрээр тухайн өдрийн аюулаас амь мултарсан цорын ганц од биш юм. Түүний адилаар Gwyneth Paltrow, Patti Austin, Julie Stoffer, Michael Lomonaco, Larry Silverstein, Ian Thorpe /Австралийн сэлэгч/, Mark Wahlberg, Sarah Ferguson, Seth MacFarlane нарын алдартнууд энэ өдөр уг худалдааны төвд очих байсан байна.

 
6. Michael Jackson өөрийн Beat It дууны клипэндээ жинхэнэ дээрэмчдийн бүлгийн гишүүдийг тоглуулсан.
 
7. Michael Jackson-ы боксер шорт Ebay дээр 1 сая доллараар зарагдсан. 2005 онд Calvin Klein-ий энэхүү шортыг цагдаа нар Jackson-ыг насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргийн нотолгоо болгон авсан байжээ.

8. Michael Jackson нэг удаа Steven Spielberg-д хараал хийлгэхийн тулд шулам домчид 150,000 доллар төлж байжээ.

9. Michael Jackson-ы цогцсонд хийсэн задлан шинжилгээгээр тэрээр уруулаа ягаан өнгөөр, нүдэндээ бараан өнгөөр шивүүлсэн гэдэг нь ил болсон. Michael арьс будагч бодисоо алдах архаг эмгэгтэй байсан болохоор нүүр, цээж, хэвлий, гарынхаа толбыг далдлахын тулд их хэмжээний нүүрний будаг хэрэглэдэг байсан байна.
 
 
10. Телевизийн алдарт шоу Simpsons-оос сэдэлтэй 90-ээд оны Do the Bartman хит дууг Michael Jackson бичжээ.

 
12. Сайхан сэтгэлтэй, өглөгч супер од дэлхий даяар зовж зүдэрч байгаа хүүхдүүд маш олон байгааг хүмүүст сануулах үүднээс гартаа хар өнгийн бугуйвч үргэлж зүүдэг байжээ. 2000 онд тэрээр хамгийн олон удаа буяны үйл хийсэн гэдгээрээ Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд бичигдэхээр дурдагдаж байсан байна.

 
 13.Дэлхийн улс орнууд дахь Madame Tussauds музейд Jackson-ы 5 лааны тосон баримал байдаг. Elvis Presley, Madonna нарын тус бүр 6 лааны тосон баримал байдаг нь хамгийн олон юм.

 
 
 
Эх сурвалж: xopom.com