Самар мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй

Самар, үр хүнсэндээ хэрэглэх нь мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй гэж Оросын Эрүүл мэндийн яамны Вишневскийн нэрэмжит мэс заслын "Үндэсний анагаах ухааны судалгааны төв”-ийн Хэвлийн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор Андрей Кригер мэдээлжээ.
"Үр, самар мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй. Хоорондоо ямар ч холбоогүй асуудал” гэж тэрбээр хэлсэн байна. Мухар олгойн үрэвсэл үүсэх эрсдэлт хүчин зүйлс ерөнхийдөө тодорхойгүй байдаг гэнэ. Амьдралын хэв маяг, биеийн ачаалал, сэтгэл санаа, эсвэл дэглэм зэргээс болж өвчин үүсдэг нь батлагдаагүй гэжээ.
Гэхдээ мухар олгойн хурц үрэвслийн үед нэг л эмчилгээ байдаг нь мэс засал юм. Үүнээс урьдчилан сэргийлэх боломжгүй гэжээ. Судлаачид мухар олгойн үрэвсэл туссан 2000 гаруй хүнийг судлахад найм нь л үр, самар хэрэглэсэн байжээ.