'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ

'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ

"Таван толгой" ХК-ийн Худалдан авалт, дэд бүтэц хариуцсан дэд захирал Ц.Хангайг АТГ шалгаад эхэлжээ. Улмаар түүнийг "Дархан", "Сэлэнгэ" аймгийн цахилгаан станцыг хувьчилж авсан гэх асуудлаас улбаатайгаар оффшор данстай нь холбогдуулж ийнхүү хуулийн байгууллага шалгаад эхэлсэн бололтой. Түүний Сингапур дахь оффшор дансаар их хэмжээний дүнтэй гүйлгээ хийсэн асуудлаар АТГ анхаарлаа хандуулсан байх магадлалтай ажээ. Ц.Хангай нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн төрсөн хүү юм.

эх сурвалж: zarig.mn