Эрдэмтэд 08-09 цагт кофе уухгүй байхыг зөвлөжээ

Энэ хугацаанд кофе нь хүний биед сэргээх нөлөө үзүүлдэггүй гэнэ.

Германы эрдэмтэд “Кофег зөвхөн тодорхой цагт уух ёстой. Ингэснээр кофений хүний биед нөлөөлөх сайн үр дагаврыг мэдэрч чадна. Харин хүссэн цагтаа л уугаад байх нь эсрэгээр буюу ямар ч үр нөлөөгүй төдийгүй сөрөг үр дагаварт хүргэдэг” гэж “MedicForum”-д мэдээлэв.

Өглөөний 8-9 цагийн хооронд хоол идэх хэрэгтэй ч кофений хувьд хамгийн тохиромжгүй мөч. Энэ цагт хүний ​​бие махбодид кортизолын гормон, стрессийн гормон өндөр түвшинд байдаг учраас нэмж өдөөх шаардлагагүй аж. Хүний биед кортизолын гормон илүүдэх нь хортой бөгөөд бидний ууж буй аяга кофе таны эрүүл мэндэд нөлөөлж байдгийг мартах хэрэггүй гэнэ.

Мөн кофе нь өдрийн 12-13 цаг, 17.30-18.30 хүртэл эсрэг заалттай байдаг. Шалтгаан нь яг ижил.

Кофе уухад тохиромжтой цаг өглөө 9-өөс эхэлдэг бөгөөд 11.30 цаг хүртэл үргэлжилдэг.

Эрдэмтэд таныг өдөрт 4 аягаас илүү кофе уух ёсгүйг сануулж байна, эс тэгвээс ундааны ашиг тустай үр нөлөө нь хор болон хувирна.

Өмнө нь эрдэмтэд кофе нь бие махбодийг хэт таргалалтаас сэргийлдэг болохыг мэдээлж байсан билээ.