Хөлөө ачиж суух нь нурууны өөрчлөлт буюу сколиозоор өвчлөхөд хүргэдэг

Хөлөө ачиж суух буруу хэвшлээс үүдсэн өвчлөл нэмэгдэж байна.

Эмч нар яагаад хөлөө байнга ачиж сууж болохгүй вэ гэдгийг тайлбарласан байна. Энэ дадал нь эмэгтэй, эрэгтэй хүмүүст адил муу хор уршигтай гэнэ.

Хөлөө байнга ачиж суух нь хөлний хөдөлгөөнийг хянадаг мэдрэл, ялангуяа перонал /хажуугийн/ мэдрэлийг гэмтэхэд хүргэдэг.

Хэрэв танд аль хэдийнэ хөлний судаснуудтай холбоотой асуудал үүссэн бол энэ дадлаас үүдэж цусны эргэлтийн зогсонги байдлын улмаас цусны бүлэгнэл үүсэхээс болгоомжил.

Мөн энэ дадал нь цусны даралтыг нэмэгдүүлдэг бөгөөд цусны даралт ихсэх өвчтэй хүмүүст хамгийн тохиромжгүй гэдгийг анхаарахад илүүдэхгүй нь. 

Хөлийг ачиж суух нь нуруунд нэмэлт ачааллыг үүсгэдэг бөгөөд нурууны ясны бүтцэд өөрчлөлт үүсгэх, хэвийн ажиллагааг хангахад саад болдог. Үүнээс үүдэж сколиоз /нурууны хэлбэрийн өөрчлөлт/, нурууны өвдөлт, умайн хүзүүний арын дискний ивэрхий зэрэг өвчлөл үүсдэг.

Нэмж хэлэхэд байнга хөлөө ачиж суух нь цусны эргэлтийг боогдуулж байдаг бөгөөд энэ нь бэлэг эрхтэний үрэвсэлт өвчнийг өдөөдөг.

Судасны бүдүүрэл, зангирал зэргээс болж зовж шаналж буй хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүд ингэж суухаас татгалзах нь дээр.