400 гаруй иргэн хилээр орж ирсэн байна

 
БНХАУ-д ажиллаж, амьдарч, арилжаа, аялал жуулчлалын шугамаар яваа Монгол Улсын иргэдийн хүсэлтийн дагуу хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Консулын газар болон холбогдох байгууллагууд иргэдийг галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Хилээр нэвтрэх иргэдийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулж, 2020.01.28-ны өдөр 400 гаруй иргэн хил нэвтэрчээ.