Хятадаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 226 хүрчээ

Шинэ төрлийн коронавирусний халдвар лхагва гарагийн байдлаар эх газрын Хятадаас гадна 27 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 226 тохиолдол илэрчээ.

 

Үүнээс Японд 33, Тайландад 25, Сингапурт 24, БНСУ, Хонконгт 18, Австралид 13, Германд 12, АНУ, Тайваньд 11, Малайз, Макао, Вьетнамд 10 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 

 

Мөн Францад 6, АНЭУ-д 5, Канад, Итали, Их Британи, ОХУ, Энэтхэг, Филиппинд 2 тохиолдол бүртгэгдсэн бол Балба, Камбож, Шри Ланка, Финланд, Швед, Испани, Бельгид тус тус 1 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс гадна коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас Филиппин, Хонконгт тус тус 1 хүн нас баржээ.

 

Хятадад өнөө өглөөний байдлаар коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 24324 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас нас барсан хүний тоо 490 хүрчээ. Халдвар авсан хүмүүсээс 3219-ийнх нь биеийн байдал хүнд байгаа бол 892 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.