Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Сүхбаатар сумын иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.

 

Учир нь Сэлэнгэ мөрний мөсний зузаан хэврэг, голын зарим хэсгээр харзлан урсаж, мөс цөмрөх аюултай байгаа аж. Иймээс иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг аймгийн УЦУОШГ-аас анхааруулж, сэрэмжлүүлэг мэдээ ирүүлжээ.

Тухайлбал Сэлэнгэ мөрний мөсний зузаан Сүхбаатар сум орчим 50 см ОЖД-аас 23 см-ээр бага, Орхон голын мөсний зузаан Сүхбаатар сум орчим 79 см ОЖД-аас 15 см-ээр бага, Ерөө голын мөсний зузаан Дулаанхан орчим 96 см ОЖД-аас 20 см-ээр бага, Ерөө сум орчмоор 88 см ОЖД-аас 18 см-ээр бага, Хүдэр голын мөсний зузаан Хүдэр сум орчмоор 54 см ОЖД-аас 23 см-ээр тус тус бага байгаа ажээ.