Шуурхай штаб байгууллаа

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 3-р хуралдаанаар орон нутгийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээ хийх, шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, бэлтгэл байдлыг хангуулах, ард иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах зорилгоор шуурхай штабыг байгууллаа. Шуурхай штабыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр даргалж ажлын хэсэгтэй байх юм. Тус штаб нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах бодлогын бичиг баримтын төслийг боловсруулж биелэлтийг хянан ажиллах ажээ.