Монгол, Кувейтийн сэтгүүлч солилцооны хөтөлбөр үргэлжилнэ

Кувейт Улсад ажлын айлчлал хийж буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тус улсын Мэдээллийн сайд бөгөөд Залуучуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд Мухаммад Абдулла Аль-Жабритай уулзаж, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Талууд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монголын соёлын өдрүүдийг Эль-Кувейт хотноо зохион байгуулах талаар ярилцжээ. Уг соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулахад Кувейт Улсын Мэдээллийн яамнаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.


Монгол, Кувейт Улс 2018 оноос хойш сэтгүүлч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь хоёр орныг сурталчлах томоохон боломж болж буйг тэмдэглэж, энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцжээ.