“Оскар”-ын наадам эхэллээ

Америкийн кино урлагийн академийн “Оскар” наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт эхэллээ. Энэ удаагийн наадмыг өнгөрсөн жилийнхтэй адил хөтлөгчгүйгээр явуулж байгаа юм.

 

“Оскар-2020” наадамд “Жокер” уран сайхны кино хамгийн олон буюу 11 шагналд нэр дэвшсэн бөгөөд уг киноны гол дүрийн жүжигчин Хоакин Феникс “Шилдэг эрэгтэй дүр”-ээр шалгарах магадлал өндөр байна. Энэхүү наадмыг "ABC" суваг шууд дамжуулан үзүүлж байна. 

Мөн “Шилдэг кино” шагналын төлөөх өрсөлдөөн БНСУ-ын найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл “Шимэгч” болон Английн найруулагч Сэм Мендесийн уран бүтээл “1917” киноны дунд өрнөнө хэмээн олон нийт таамаглаж байгаа ажээ.

“Шилдэг найруулагч” шагналд Квентин Тарантино /“Холливудад нэгэн удаа”/, Мартин Скорсезе /“Ирланд эр”/, Тодд Филлипс /“Жокер”/, Сэм Мендес /“1917”/  болон Бон Жун Хо /“Шимэгч”/ нар нэр дэвшжээ. 

 

"Оскар-2020" наадмын улаан хивсний ёслол

“1917” киноны найруулагч Сэм Мендес гэргийн хамтаар

“Холливудад нэгэн удаа” кинонд тоглосон Брэд Питт


“1917” киноны гол дүрүүд болох Дин-Чарльз Чепмен, Жорж Маккей нар


“Marriage Story”, “Jojo Rabbit” кинонд бүтээсэн дүрүүдээрээ Шилдэг эмэгтэй гол, туслах дүрийн шагналд нэр дэвшсэн Скарлетт Йоханссон


“Шимэгч” киноны уран бүтээлчид


Америкийн найруулагч, жүжигчин Спайк Ли домогт сагсанбөмбөгч Коби Брайантын дурсгалыг хүндэтгэн ийнхүү хувцаслажээ


“Оскар-2019” наадмын “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэн Оливиа Кольман


“Оскар”-ын наадмын үеэр уран бүтээлээ толилуулах залуу дуучин Билли Айлиш


"Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн шагналд нэр дэвшсэн Марго Робби


“Жуди” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналд нэр дэвшсэн Рене Зеллвегер