Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Засгийн газар дэмжлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын Онцгой комиссын шийдвэр, саналын дагуу Цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэж, дэмжсэн байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай  зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлэхдээ Цагаан сарыг тэмдэглэхгүй байх, мөн  холбоотой зар сурталчилгааг зогсоох, үзэсгэлэн худалдааг хязгаарлах тухай тусгасан байна. Мөн бүх нийтээр амрах эсэхийг шийдвэрлэх юм байна.