Тус сонины мэдээлснээр, харилцаа холбооны төхөөрөмж үйлдвэрлэгчид зөвхөн шаардлагатай тохиолдолд аль нэг улсын хууль сахиулах байгууллагууд үүрэн телефоны компаниудын хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэх боломжтой байхаар төхөөрөмжөө тохируулах ёстой аж. Үүний зэрэгцээ үйлдвэрлэгч өөрөө операторын зөвшөөрөлгүйгээр өөрийнхөө төхөөрөмжөөр тоноглосон сүлжээнд нэвтрэх ёсгүй аж.
“Huawei” компанийн хувьд энэ зарчмыг зөрчжээ. Тодруулбал, “Huawei” компанийн үйлдвэрлэсэн төхөөрөмжинд үйлдвэрлэгч өөрөө тодорхой сүлжээний өгөгдлийг завсраас нь авах боломжийг нууцаар бий болгожээ.
“The Wall Street Journal” сонины мэдээлснээр, тийнхүү “Huawei” компани 10 жилийн хугацаанд дэлхий даяар үүрэн холбооны сүлжээний хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд нэвтрэх боломжтой байсан аж. Ингэхдээ ямар улс орны хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтэрсэн тухай сонин цохон дурдаагүй байна. Харин “Huawei” компани ийнхүү сэжиглэж байгааг няцаасан байна.