Засгийн газар гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт маргаашнаас шилжүүлснийг зарлав

Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Засгийн газарт

1.1 Шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн Аравдугаар зүйлийн 10.1 дэх заалтад заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргах;

1.2. Олон улсын хөл хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархаахгүй байх, таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлаж, мөрдүүлэх;

1.3. Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

1.4. Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх чиглэл өгсөн.

Зарлиг гарсан даруйд Монгол Улсын Засгийн газар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.

1.Шинэ корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн / хэсэгчилсэн байдлаар/ байдлын зэрэгт шилжүүлсүгэй.

  1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбогдуулаад Шинэ корона вирусийн халдвар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор УОК-ын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөн оны 02 сарын 12-ны өдрийн 10 тоот зарлигийг үндэслэн Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн заалт Засгийн газрын тогтоолд орууллаа.
  2. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбогдуулаад Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32,1, 33,1, 34,2-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдэд үүрэг болгосон ийм заалтыг орууллаа.

ДЭМБ-аас корона вирусийн тархалтын оргил үе болоогүй, оргил үе нь Цагаан сарын өдрүүдэд таарч болзошгүй гэсэн урьдчилсан тандалтыг эрдэмтэд хийж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Халиут хот нь хилээс 120 км, Буюушан хот нь 190 км газар вирусийн халдвар бүртгэгдсэн. Мөн Шинжаан Уйгарын  өөртөө засах орны Хания аймгийн Бархөл хотод вирусийн халдвар бүртгэгдсэн. Тиймээс яаралтай арга хэмжээ авах болсныг та бүхэнд мэдээлж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлыг хангана гэдэг нь

  1. Гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх хэрэгжүүлэх ажлыг нэн даруй хийх
  2. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлнэ. Магадгүй Цагаан сарын өдрүүдэд төрийн байгуулллаг ажиллах нөхцөл байдал үүсвюэл энэ хуулийн заалтаар зохицуулагдаад явна гэсэн үг.
  3. Гамгийн зарлан мэдээллийг хүн  амд шуурхай хүргэх, хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл гамшгийн орон нутгийн нөөцийг дайчлах. Одоогоор хэсэгчилсэн байдлаар гэж байгаа учраас хорио цээрийн дэглэм тогтоогоогүй байна.
  4. Гамшийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлнэ.
  5. Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ мэдээллийг дараалал харгалзалгүй хүлээн авч дамжуулна.
  6. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн голомтын бүсэд үүссэн нөхцөл байдлын үед эрэн хайх, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх арга хэмжээг үүний дараа авч хэрэгжүүлэх болно.

Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм. Баяр наадмын тухай хуулийн дагуу Цагаан сарын шинийн 1,2,3нд бүх нийтээр амрахыг хөндөөгүй. Харин онцгой тохиолдол гарвал төрийн байгууллагууд хуулийн дагуу ажиллана гэлээ.