Ч. САЙХАНБИЛЭГ ТА УЛСАА БИТГИЙ СОЛИОРОЙ !!!

”Та сувгаа битгий солиорой” гэж ярилцлагын нэвтрүүлгээр олонд танигдаж байсан улстөрч бол Ч. Сайханбилэг. Хамгийн залуудаа улсын их хурлын танхимд заларсан Ардчилсан намын ирээдүй гэж эмээлийн бүүрэг шиг явсан С. Баярцогт, Ч. Сайханбилэг нар улстөрд орж ирсэн. Гэвч өнөөдөр тэд улстөрд эргэж ирэхгүйгээр нүүр буруулж байх шиг байна. Оюутолгойн гэрээтэй мань хоёр хоёуулаа холбогдсон уу гэвэл тийм. Хоёуулаа асуудалд орсон уу гэвэл бас тийм. Хийсэн хэрэг нь бол тодорхой. Дубайн гэх тодотголтой гэрээг байгуулан монгол улсад асар их хохирол учруулсан хүн бол Чимэдийн Сайханбилэг. Мөн түүний  өөр нэгэн хэрэг бол Эрдэнэт үйлдвэрийн 49-н хувийг Худалдаа хөгжлийн банкинд өгсөн явдал. Ерөнхийлөгч асан Эбигийн шууд удирдлагаар түүнийг утсан хүүхэлдэй болоод шийдвэр гаргачихсан гэдгийг ч улстөрийн хүрээнийхэн ил цагаан хүлээн зөвшөөрөх болсон. Хууль хяналтын байгууллага шалгаж байхад эрүүл мэндийн шалтгаантай хэмээн хилийн дээс алхсан Чимэдийн Сайханбилэг өнөөдөр таг чиг. Сураг сонсохнээ тэрээр Америкын нэгдсэн улсад биеээ эмнүүлж байгаа гэх. Гэхдээ хуулийн буулгаас зугтсан нь бол үнэнд илүү ойрхон сонсогдоно. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргынхаа ажлыг өгч намаа налж байгаа Зандаахүүгийн Энхболд Сайханбилэгийг Америкын нэгдсэн улсаас иргэншил хүссэн гэдгийг ч бататгалаа. Ардчилсан намд ихээхэн өшөөтэй хүмүүс бол Цахиагийн Элбэгдорж, Чимэдийн Сайханбилэг нар байсан байх. Уг нь бол 2016 онд сөрөг хүчин 65 суудал авах хүртэл хол тасарчихаагүй байсан нь рейтэнг тогтоох судалгааны дүнгээр батлагддаг. Гэтэл Цахиагийн Элбэгдорж өөрийн утсан хүүхэлдэй болох Чимэдийн Сайханбилэгээр Монгол улс Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь мэдэлдээ авлаа гэх малгай дор Худалдаа хөгжлийн банкинд Эрдэнэтийн 49-н хувиа өгсөн хууль бус хувьчлалаа нууцалсан. Ерөнхий сайд нь гүй гээд хэлэх ёс зүйн хэмжээ эрх мэдэл нь бий. Гэтэл тэр тэгээгүй. Харин ч төв банкнаас мөнгө гаргаж байгаад Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлээд Эрдэнэтийн 49-н хувийг тавиад туусныг нь шуугих биш түүнд эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байсан. Монголоо бодож сэрдэг ерөнхийлөгч маань тэгвэл Ардчилсан намынхнаас өшөө авсан болж таарна. Ерөнхийлөгч Баттулга өмнөх ерөнхийлөгчийнхөө асуудалтай хуулийн шийдвэрийг оруулж ирээд улсын ерөнхий прокурорт шалгах хүсэлтээ иргэний хувиар өөрийн биеээр баримтуудыг аваачиж өгсөн. Яг сонгуулийн өмнөхөн Ч. Сайханбилэгээр Эрдэнэтийг худалдаа хөгжлийн банк авч байгааг зарласан нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн. Тавантолгойг тавиад туух гэж байсан Эби ерөнхийлөгчийн оролдлогыг их хурал дээр таслан зогсоосноор ЭМ СИ ЭС-ийн Ж. Оджаргалын санаархлыг бүтэлгүйтсэн нь Ардчилсан намын их том ялагдлын гор болсон. Дээр дурдсанчлан нэг их хол зөрүүгүй явсан улстөрийн хоёр намын нэг нь илт давуу ялсан нь эрх мэдэлтэй байсан Элбэгдорж ерөнхийлөгчийн шууд Ардчилсан намын 180 мянган гишүүн болоод өнөөдөр эдийн засгаараа тоглуулж амьдрал нь улам бүр уруудаж байгаа ард түмнийг хохироосон үйлдэл байлаа. Одоо Ч. Сайханбилэг ч Ц. Элбэгдорж ч тэр монгол улсад байхгүй хилийн цаана бий. Тэд хэзээ эх орондоо ирэх нь тодорхой бус. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн нь өөр улсаас иргэншил хүсээд хуулийн байгууллагад нь хандчихаж байгаа нь гэмт хэрэгт өөрөө холбогдсон буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчихөж байгаа үйлдэл гээд шууд харагдаж байна. Тиймээ Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг та сувгаа битгий солиорой гэж улстөрд орсон шиг ээ та улсаа битгий солиорой, хуулийн өмнө үнэн мөнөө шийдүүлээрэй.