НӨАТ-ын сугалааны 30 саяын азтан маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын 2020 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 16-ний ням гарагт 19:15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.