Египет улсад коронавирусний анхны тохиолдол бүртгэгджээ

Египет улсад шинэ коронавирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. Шинэ тохиолдол бүртгэгдсэнээр Египет энэ өвчнийхалдварын тохиолдол бүртгэгдсэн Африк тив дэх анхны улс болж байна.

Эрүүл мэндийн яамны албан ёсны төлөөлөгч Халед Мугахедийн мэдэгдсэнээр, хилийн чанадаас ирсэн гадаадын иргэнээс энэ вирус илэрчээ. “Өвчтөний биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд түүнийг 14 хоногийн хугацаанд хөл хорионд оруулсан” хэмээн Мугахед цохон тэмдэглэжээ.