Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай иргэнд 96 мянга 480 төгрөг олгох нь

“Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн хурал сая дууслаа. Тус хурлаар 1072 хувьцаатай иргэнд 96 мянга 480 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх  юм байна.

Одоогоор тус компанийн  12 тэрбум хувьцааны 85 хувийг төр, 0.5 хувийг ААН-үүд эзэмшдэг бол 14.5 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшдэг.