“ХОТТОЙГОО СЕЛФИДЬЕ”

“ХОТТОЙГОО СЕЛФИДЬЕ” гэрэл зургийн уралдааныг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зарлаж байна.

Уралдааны зорилго

Их хотын хөгжил, бүтээн байгуулалт, гэрэл гэгээтэй талаас нь ухаалаг утастай, бусад ухаалаг төхөөрөмжтэй хэн бүхэн селфи хийж энэхүү уралдаанд оролцох боломжтой. Хэдий болтол нийслэлийн иргэд Та бид утаа, түгжрэл, гэр хорооллын тухай ярьж бухимдаж суух ёстой гэж. Сайхан хотоо бүгдээрээ сайхнаар харъя л даа. Ийм зургууд олноор ирвэл хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэх сурталчилгаа, хэвлэмэл бусад зүйл дээр ашиглах ч боломж нээлттэй байгаа юм.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны хамтран зохион байгуулж байгаа уг уралдааны эрхэм зорилго нь энэ юм.

Хамрах хүрээ

Хүүхэд залуус, дунд ахмад үе, хэн боловч уг уралдаанд оролцох боломжтой.

Зохион байгуулалт

Уралдаанд оролцогчид бүтээлээ МГЗНХ-ны photo@mopa.mn хаягаар ирүүлэх бөгөөд ялагчийг Нийслэлийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, МГЗНХ-ны уран сайхны зөвлөлийн гишүүд хамтран тодруулна.

Уралдааны хугацаа

2020 оны 3 дугаар сарын 16 хүртэл

Шагнал

1-р байр: 1.500.000₮
2-р байр: 1.000.000₮
3-р байр: 500.000₮