50 100 аялал жуулчлалын цогцолборт ариун цэврийн байгууламж барина

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд энэ сарын 3, 4-ний өдрүүдэд , Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нар ажиллав. Энэ үеэр Хөвсгөл нуурыг эрэгт баригдах "Найрамдал-2" зуслангийн барилгын ажлыг хаана эхлүүлэх, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн ерөнхий төлөвлөлт, 50 100 аялал жуулчлалын цогцолбор зэргийн үйл ажиллагаатай танилцлаа. 50 100 аялал жуулчлалын цогцолборт Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ариун цэврийн байгууламжийн барилгыг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдэд зориулсан орчин нөхцөлийг бүрдүүлэхэд шаардагдах техник хэрэгслийг олгохоор шийдвэрлэлээ.

Тус аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор 50 100 цогцолборыг байгуулж, дэлхийд байхгүй ховор энергийн төвийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар тохижуулж Хөвсгөл аймгийг зорин ирж буй аялагч, жуулчдын байгаль дэлхийгээсээ эрч хүч энерги авах боломжийг бүрдүүлсэн байна. Үүний үр дүнд өнгөрсөн онд тус төвийг 6000 гаруй иргэд зорин ирсэн ажээ.