М. ЭНХСАЙХАНЫГ ХОРЬСОН АСУУДЛЫГ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГА АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА

Засгийн газрын багаараа гаргасан шийдвэрт Мэндсайханы Энхсайханыг буруутгаад байгаа. Түүний хувьд засгийн газрын гаргасан шийдвэрийг төсөл хариуцсан Монгол улсын сайд байхдаа их хуралд өргөн барьснаар буруутан болчихсон. Хүн өөрийнхөө сэжиглэгдэж байгаа хэргийн талаар урьдчилсан байдлаар байр сууриа илэрхийлсэн тохиолдолд хоригдох үндэслэл байхгүй гэдгийг өмнө нь хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х. Тэмүүжин хэлсэн бол хуульч гишүүн О. Баасанхүү энэ бол өөрөө хүний эрхийн маш том зөрчил болж байгаа юм хэмээн жиргэсэн. Харин прокурорын байгууллагын зүгээс хэрэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд шүүх хуралдаанаас өмнө задалсан мэдээлэл дахин алдагдахаас сэргийлэн М. Энхсайханыг хорьж байгаа гэдэг тайлбарыг хийсэн. Иймэрхүү байдлаар хэвлэлээр талууд маргалдаад харин ерөнхий сайдаар ажиллаж байсан М. ЭНХСАЙХАН хоригдсон хэвээрээ байгаа нь бодит үнэн. Тэгвэл тухайн асуудалтай холбоотойгоор монголын зарим төрийн бус байгууллагууд Нэгдсэн үндэстний байгууллагад хандсан. М. Энхсайханыг хорьсон нь өөрөө хүний эрхийн зөрчил байх үндэстэй гэж Нэгдсэн үндэстний байгууллага уг асуудлыг анхааралтай ажиглаж байгаагаа илэрхийлжээ.Өнөөгийн эрх баригч МАН –аас томилогдож ерөнхий сайдын алба хашиж байсан нөлөө бүхий улстөрч С. Баярын хувьд ч энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил гэдэг байр суурийг илэрхийлээд суллахыг шаардаж жиргэсэн.