Баар, цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо

Өнгөрсөн мягмар гарагт баар, цэнгээний газруудыг нээсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөл хуралдлаа.

 

Хурлаар Хотын захирагч баар, цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг гаргалаа.

Энэ талаар тэрбээр  "ААН-үүдээ дэмжих бодлогын хүрээнд баар, караокег нээсэн. Гэвч тэдгээр ААН-үүд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийгээд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй байна. Мөн өдөр шөнөгүй өндөр ачаалалтай ажиллаж байгаа цагдаа, мэргэжлийн хяналтынхнаа нэмж ажлаар дарах боломж байхгүй. Иймд баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг хаах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.