Төгсөх ангийн сурагчдад танхимын давтлага өгнө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад танхимын давтлага өгөхийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгажээ.

 

Тодруулбал, энэ онд улсын хэмжээнд 30 мянга орчим сурагч төгсөнө. Нэг сургуульд 40-50 хүүхэд, нэг ангид 10 хүүхдэд давтлага өгнө гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Ингэснээр төгсөх ангийн сурагчид ЭЕШ-даа бэлдэх боломжтой болох юм.