Ил задгай хог хаяхгүй байхыг уриалж байна

Иргэдийн олноор цугларч амардаг Туул, Дунд, Сэлбэ голын эрэг дагуух хэсэгт үүссэн хог хаягдлыг 4 дүгээр сараас эхлэн тогтмол хуваарийн дагуу тогтмол цэвэрлэж байгаа юм.

Цэвэрлэгээний ажилд иргэдийн бүлгийн 130 гаруй хүн ажилладаг. Иймд иргэд та бүхэн тэдний хөдөлмөрийг хүндэтгэж, Байгаль орчноо хамгаалан хог хаягдлаа ил задгай хаяхгүй байж, зориулалтын хогийн сав бүхий хог ачих цэгт хогоо хаяж байхыг уриалж байна.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд БГД-ийн Ард Аюушийн өргөн чөлөөний замын голын булеварийг иж бүрэн тохижуулах ажил 80 хувьтай, явган хүний зам хийх, зүлэгжүүлэлт, тросс татах ажлууд үргэлжилж байв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушын өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кино театрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьж, энэ онд сул шороон хөрстэй замын голын булеварыг иргэдэд зориулсан 5925 м.кв явган зам, 4700 м тросс хашлага, сандал, хогийн сав хийж зүлэгжүүлж байна.


 

Ташрамд дуулгахад, Долоо хоногийн баасан, бямба гараг бүр Туул, Сэлбэ, Дунд голын эргийг цэвэрлэж байна. УБЗАА-наас жил бүр ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажилд цагаар ажиллуулан цалин олгож байгаа юм.