Энэ сард 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгслийн татварыг төлнө

Энэ сард автомашины улсын дугаар 5 болон 0 тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн эзэмшигч, жолооч нар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын болон Авто зам ашигласны төлбөрөө төлөх хуваарьтай.

 

Тээврийн хэрэгслийн эзэмшигч, жолооч нар банк явах завгүй бол ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандахыг сануулж байна.

Ингэснээр цаг хугацаагаа хэмнэн, Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлж болно. Ийнхүү онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргахыг анхааруулж байна.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол: тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд ХХБ, Улаанбаатар Хотын Банк, ХААН, Голомт, Хас, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

1.Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

2.Авто тээврийн Үндэсний төв /АСА цирк дэх салбар, "Таван ган" ХХК, "Нисдэг машин" үйлчилгээний салбар/

3.Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /"Дүнжингарав", "Мишээл", "Драгон" төв, 6 буудлын "Оргил" төв/ 

Даваа-Баасан: 09:00 - 18:00

Бямба-Ням: Амарна

4.Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа-Баасан: 08:30 - 20:30

Бямба-Ням: 09:00 - 19:00

5. "Да хүрээ трейд" худалдааны төв

Мягмар-Ням: 08:30 - 17:30

Даваа: Амарна гэж Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.