Туркээс 179 иргэн эх орондоо ирлээ

УОК-ын шийдвэрийн дагуу БНТУ-ын Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай онгоц өчигдөр буюу энэ сарын 13-нд тус улсыг зорьсон бол өнөөдөр 09:20 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж 179 иргэн эх орондоо ирлээ.

 

Үүнээс өндөр настан, асран хамгаалагчтай 7, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44, жирэмсэн, асран хамгаалагчтай 7, бага насны хүүхэдтэй гэр бүл 43, оюутан, сурагч 35, ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн байна.

 

Тухайн иргэдийг Бага баян амралтын газар, Тоёоко Инн зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.