КОВИД БОЛОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БОЛОМЖ...

Шинэхэн төрийн албан хаагчийг ажилдаа амжилт гаргах нийгмийн баталгаагаар нь хангах шийдвэрийг засгийн газар гаргасан удахгүй хэрэгжинэ.

Засгийн газар яг долоо хоногийн өмнө болсон хуралдаанаараа төрийн албан хаагчдыг хямд орон сууцаар хангах хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдсэн. Цар тахал болчихсон Ковид19 вирустэй тэмцэхэд цаг наргүй ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчиддаа орон сууцтай болгоход анхаарахаар засгийн газар шийдвэрээ гаргасан. Дайны үеийн цагийн байдалтай ижилхэн үед ажиллаж байгаа эгэлгүй баатруудыг энэ удаа засгийн газар эхний ээлжинд түрээсийн орон сууцанд хамруулна. Хөнгөлөлттэй нөхцлөөр тухайн орон сууцнуудад онцгой байдал болоод мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч сувилагч нар хамрагдах юм. Эхний ээлжинд түрээсийн таатай нөхцлөөр харин дараа нь түрээсэлж байгаа орон сууцаа хямдхан байдлаар өөрийн өмч болгох болмжийг нь засгийн газар олгоно. Нийслэлийн орон сууцны корпораци энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Өмнө нь өндөр настнуудыг хямд үнэтэй орон сууцаар хангах үүргийг хүлээж амжилттай хэрэгжүүлсэн нийслэлийн орон сууцны санхүүжилтийн корпораци хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Одоогоор зах зээл дээр борлуулалтаа хүлээж байгаа 4000 орчим бэлэн орон сууц байна. Эхний ээлжинд 1500 орчим төрийн албан хаагчийг нэн шаардлагатай байдлаар орон сууцжуулна. Энэ бол засгийн газар бодит хүмүүсээ харж үзсэн үйлдэл гэж олон нийт сайшааж байгаа. Гэхдээ сонгуулийн шоу гэж хардах хүмүүс ч бий Бодит байдал дээр бараг л борлуулалт нь зогсчихсон байгаа барилгын салбарыг хөдөлгөх гол хөшүүргэ бол энэ арга мөнөөсөө мөн. Зах зээл дээр байгаа орон сууцыг төр худалдаж авна гэхдээ тухайн орон сууцнуудыг эзэнтэй болгож гэрээ байгуулна. Харин тухайн орон сууцны эзэд нь өмчлөх үү түрээслээд явах уу гэдгээ шийдвэрлэж хөтөлбөрт хамрагдах сонголтоо хийнэ. Засгийн газар хүнээ бодсон шийдвэрийнхээ бас нэгийг гаргалаа. Харин хүнээ бодсон шийдвэр нь хэрэгжих явцдаа замхрах бий гэсэн хардлага байгааг сэтгүүлчид нуугаагүй. Үүн дээр ч бодитой хяналт шалгалтыг нь хийгээд шаардлага хангасан хүмүүсийг хамруулах нэн шаардлагатай орон сууц хэрэгтэй байгаа зорилтот зах зээлээ онилох бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн.