ДЭМБ: Халдвар авсан өвчтөнүүдийн дийлэнх нь бүрэн тэнхэрч байна

“COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийн дийлэнх нь бүрэн тэнхэрч байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээч Мария ван Керкхове даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

 

“Коронавирусээр халдварласан хэдэн сая хүн эдгэрч байна. Бид тэдний биеийн байдлыг ажиглаж байгаа. Одоогоор коронавирусээр халдварласан хүмүүсийн дийлэнх нь сөрөг үр дагаваргүйгээр бүрэн тэнхэрч байна. Харин  халдварын үед уушгины үрэвсэлтэй байсан эсвэл цочрол өгсөн өвчтөнүүдийн эдгэрэх хугацаа илүү урт байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Түүнчлэн энэ асуудлаар ДЭМБ цаашид илүү системтэй мэдээлэл өгнө гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ.