“Өгөөмөр нийслэлийнхэн 2020” аянд идэвхтэй оролцоорой

Өөрт хэрэггүй ч, хэрэгтэй хүнд нь өгчихмөөр ном сэтгүүл, гутал хувцас, цахилгаан бараа, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлсээ “Өгөөмөр” өдөрлөгөөр авч ирэхийг нийслэлийн иргэн танд уриалж байна.

Зургадугаар сарын 10-12-ны өдөр болох “Өгөөмөр” өдөрлөгийн үеэр өөрт болон гэр бүлд тань хэрэггүй болсон эд зүйлсээ хэрэгцээтэй хүнд нь өгч бусдад өгөөмөр сэтгэлээр хандах үйлсэд идэвхтэй оролцох боломжтойг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас уриаллаа.

Та бүхэн #uguumurcity хэш таг ашиглан байршил хаягаа бичсэнээр, таны өгөх зүйлийг тань очоод авах юм байна.

“Өгөөмөр” өдөрлөгийн үеэр эд зүйлс цуглуулах хуваарийг танилцуулбал, 6 дугаар сарын 10-нд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт, 11-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт, 12-нд Багануур, Налайх, Багахангай дүүрэгт тус тус зохион байгуулах аж. Өгөөмөр машинд эд зүйлсээ өгч амжаагүй бол өөрийн хорооны байранд хүргэж өгч болох юм байна.