ЗҮҮМ: БИ ТЭГШ ОРОЛЦООТ НИЙГМИЙГ ЭРМЭЛЗЭГЧ

Нийгмийг тольдогч гярхай нүд бүрийг өнөөгийн нийгмийн тэгш бус байдлыг хөндсөн гэрэл зургийн төсөлд оролцохыг урьж байна.

Дэлхийн Эмэгтэйчүүдийн 4-р бага хурлаар зарласан Бээжингийн Тунхагийн       25 жилийн ойг тохиолдуулж НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас "Би бол эмэгтэйчүүдийн эрхийг ухамсарлагч тэгш эрин үеийнхэн" (Iam#GenerationEquality) аяныг эхлүүлсэн билээ. Тус аяныг буухиалан “Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо” буюу IWFCI Mongolia, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нар хамтран ЗҮҮМ: БИ ТЭГШ ОРОЛЦООТ НИЙГМИЙГ ЭРМЭЛЗЭГЧ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ гэрэл зургийн төслийг санаачлан 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх гэж байна.
            20-р зууны түүхэнд үзэл санааны өөрчлөлтийг үндэслэсэн баримтат гэрэл зургуудыг олноор нь нэрлэж болно. Тиймдээ ч соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчирхэг салбар болох гэрэл зургаар дамжуулан онцгойлон эмэгтэй уран бүтээлчдийн тэгш эрхийн дурангаар нийгмийг тольдон, тэдний бүтээлээр нийгэм дэхь тэгш боломж, оролцоог нэмэгдүүлж, тэгш бус хүртээмж, хэвшмэл хандлагыг халах, аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх, цаашлаад олон нийтэд таниулахад энэ төслийн гол зорилго оршино. 
            Төсөлд мэргэжлийн эмэгтэй гэрэл зурагчдаас гадна эмэгтэй гэрэл зураг сонирхогчид буюу шинэ авъяастнуудыг тодруулж, тэднийг үзэл санаагаа илэрхийлэх, дуу хоолойгоо өргөх, ур чадвараа ахин нэмэгдүүлэхэд нь түлхэц болох юм.

Төслийн хүрээнд:

  1. Сургалт – 2020.06.25-2020.07.10

Баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг сан”, зочин багш Нидерланд улсын гэрэл зурагчин Lien Heikens болон НҮБ-ын дэргэдэх хүний эрхийн мэргэжилтнүүд хамтран 5 удаагийн цуврал сургалтыг зохион байгуулна. Сургалтад бүтээлч байдал, оюуны өмч, хүний эрх, аюулгүй байдлын тухай хичээлүүд багтах ба энэ нь оролцогчдийг дараагийн шатанд бэлтгэх үйл явц юм.

  1. Уралдаан – 2020.7.15-2020.08.15

Оролцогчид “ЗҮҮМ” гэрэл зургийн уралдаанд бүтээлээ өгнө. Уралдаан нь мэргэжлийн болон сонирхогчийн ангилалд Хөрөг, Сэдэвчилсэн 2 төрлөөр явагдана. Бүтээлүүдэд хөрөг төрөлд хар цагаан форматтай, сэдэвчилсэн төрөлд “Ажлын байр” сэдэвтэй байх шаардлага тавигдана.  Зураг бүрт өөрийн түүхийг өгүүлэх 300 үгтэй бичвэрийн хамт ирүүлнэ. 

  • Цахим үзэсгэлэн – 2020.8.25-2020.09.25

Бүтээлүүдийг #GenerationEquality хаштагтайгаар цахим хуудсанд болон бусад байдлаар олон нийтэд танилцуулна.

  1. Шалгаруулалт – 2020.10.01-2020.10.15

Уралдаанд ирсэн бүтээлийг мэргэжлийн ба сонирхогчийн ангилалд Хөрөг, Сэдэвчилсэн 2 төрлөөр шалгаруулна. 

  1. Үзэсгэлэн – 2020.10.24-2020.11.24

Шалгарсан бүтээлүүдээр НҮБ-ын өдөр (10 сарын 24) үзэсгэлэн дэлгэх бөгөөд шийдвэр гаргах түвшний байгууллага, уран бүтээлчдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.  

  1. Төслийн дараах - 2020.11.24-2020.12.24

Шалгарсан уран бүтээлчдийг мөн төрлийн олон улсын төслүүдэд холбон, эргэх холбоог бий болгоно. Монголын уран бүтээлчдээр түүчээлж, олон улсын хөдөлгөөнийг эхлүүлнэ. 

 

Social media hashtags: 

#би_тэгш_оролцоот_нийгмийг_эрмэлзэгч_үеийн_төлөөлөл        

#GenerationEquality

 

Instagram:                 @Arts Council of Mongolia @iwfcimongolia

Twitter:                      @Arts Council of Mongolia @IWFCI_Mongolia

Facebook:                  @Arts Council of Mongolia @IWFCI Mongolia

 

БИД АЛИВАА ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛЫГ НЭЭЛТТЭЙ ХҮЛЭЭН АВНА.