Сонгуулийн саналын хуудасны загварыг байршуулав

СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварыг gec.gov.mn цахам хуудсанд байршуулжээ.

Саналын хуудасны загварыг тойрог тус бүрээр нь боловсруулж, нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн нэрийг бичсэн байна. СЕХ-ноос иргэд саналын хуудсыг хэрхэн бөглөх талаар ойрын хугацаанд дэлгэрэнгүй танилцуулах юм. (Загварыг энд дарж үзнэ үү)

Ташрамд дурдахад, Саналын хуудсыг улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлдэг нийт сонгогчдын 5 хувьтай тэнцэхүйц хэмжээний нөөцтэйгөөр хэвлүүлдэг. Энэ удаад сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 сая 132 мянга 239 сонгогч бүртгэгдсэн байна. Саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл”, “Таван богд менежмент”  компани хэвлэж байгаа юм.