Б. ЧИНБАТ БҮХ МОНГОЛЧУУДДАА ТАЛАРХСАН СЭТГЭЛЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

 

Солонгос улсад хүндхэн хагалгаанд ороод эх орондоо ирсэн хөгжмийн зохиолч, продюссер төгөлдөр хуурч Чинбат эх орондоо саяхан ирсэн. Хүндхэн хагалгааны ард гараад монголчуудынхаа дэмжлэгээр хөл дээрээ боссон Чинбат нийт ард түмэндээ талархлаа илэрхийллээ. Хүндхэн цаг үетэй нүүр тулсан. Өвчинтэй тэмцэлдсэн хоног өдөр бүхэн надад сайхан байгаагүй. Хүн зовлонг даадаг. Хөгжмийн зохиолч продюссер Чинбат элэгний хатуурал гэдэг хүндхэн өвчинтэй нүүр тулсан. Түүний гэр бүлийн хүн Сарнай хань ижилдээ донор болж орсон. 14-н цагийн хагалгааны дараа болсон үйл явдлын талаар өөрийнхөө нүүр номоор ард түмэнтэйгээ сэтгэгдлээ хуваалцллаа. Гэр бүл гэдэг бол хамт байхыг л хэлдэг. Миний дэргэд бас тайзан дээрээ он удаан жил байхыг нь харах гэж хамгийн хайртай хүнийхээ донор болсон. Чинбаа  миний хувьд охидуудын минь хувьд бүх юм. Тэгэхээр адилхан л өвчнийг даваад зүтгэсэн. Хамгийн их надад санаа зовсон гэдгийг хагалгаа болсноос хойш зургаа хоногийн дараа өөрийнх нь амнаас сонсохдоо бид хоёр асгартал хоёуулаа уйлсан даа. Энэ бол хагалгааны дараахи хамгийн аз жаргалтай мөч байлаа.  Ард түмнээсээ гуйсан сэтгэлийн хандивын талаар Чинбат хамгийн сүүлд сонссон. Хагалгааныхаа мөнгийг бүрэн шийдчихсэн байсан Чинбат найзуудын хэмжээнд явж байсан хандивыг ард түмний хэмжээнд болсон гэдгийг сонсоод эхлээд дурамжхан хүлээн авсан. Гэхдээ л хүний нутагт хөдлөх бүрийд зоос мөнгө тулгарч байсан болохоор олон түмний хандивыг эерэгээр хүлээж авсан гэдгээ хэллээ. Түмэн олныхоо хандивыг сүүлд нь мэдэгдсэн. Сэтгэл санааны хувьд хажуугаас нь Сарнай маш их дэмжлэг үзүүлж байсан. Хамгийн эрхэм хүнээ аврахын тулд бүх л хайртай дотны хүмүүстэйгээ ярьсан.  Хүн эрүүл байхдаа боломжийг бүгдийг нь харах нь ёстой юм билээ. Боломжийг бий болгож жилдээ нэг удаа өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч  иж бүрэн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Үүнийг бол түмэн олон монголчууддаа захиж байна гэдгээ тэрээр өөрийнхөө үзсэн туулснаа илэн далангүй хэлээд ард түмэндээ баярлалаа гэж чин сэтгэлээ талархсан сэтгэлээ илэрхийллээ.