Баянзүрх дүүргийн таван байршилд хурд хэмжигч нэмж байршууллаа

Зам тээврийн ослын дийлэнх хувийг хурд хэтрүүлэх, дүрэм зөрчиж гүйцэж түрүүлснээс үүдсэн осол эзэлж байна.

Тиймээс дулааны улирал ирж нийслэлээс зүүн тийш чиглэсэн иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж буйтай холбогдуулан Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран Хонхор, Дүнжингарав худалдааны төв, Гацуурт, Улиастайн замуудад 24 цагаар эргүүл хийж, нэмж таван байршилд зөөврийн хурд хэмжигчүүд байршуулжээ.

 

 

Иймд замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсийг тогтмол зүүж’ замын хөдөлгөөнд сахилга баттай оролцохыг ТЦА-аас жолооч нарт анхааруулж байна.