Тариалалт 90 гаруй хувьтай байна

Увс аймгийн хэмжээнд тариалалт 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ жил Увс аймаг 16247 га-д тариалалт хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 17547,1 га-д тариалалт хийж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байгаа аж. Тодруулбал, үр тариа 15456 га-д, улаанбуудай 15075 га-д, арвай 160 га-д, хөх тариа 156 га-д, малын тэжээл 3800 га-д, тосны ургамал 70 га-д, төмс 3360 га-д, хүнсний ногоо 3920 га-д тус тус тариалжээ.

Энэ жил хур бороо элбэгтэй байх цаг агаарын төлөв гарсан тул тариаланчид үрийн сортдоо шинэчлэл хийж, тариалалтаа нэмэгдүүлж, техник, тоног төхөөрөмжөө шинэчилсэн байна.