257 иргэн Сөүлээр дамжин эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 17:48 цагт Улаанбаатарт газардаж, 257 иргэн Сөүлээр дамжин эх орондоо ирлээ.

 

Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 40, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57, жирэмсэн болон асран хамгаалагчтай 4, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна.

Дээрх иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ,  “Зүчи”, “Альфа”, “Дрийм” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана.