ХӨСҮТ-ӨӨС ТАВАН ХҮН ЭДГЭРЧ, ХОЁР ХҮНД ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын төвөөс “Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хурлаа хийлээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд тус халдвараар өвчлөгсдийн тоо 9 сая 180 мянга 744, нас барагсад  473 мянгад хүрээд байна. Өвчний тархалт АНУ, Бразил, Энэтхэг зэрэг улсад тасралтгүй эрчимтэй өссөөр байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас иргэдийг анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг анхаарууллаа.

2020 оны 06 дугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Зоонозын өвчин судлалын төв болон Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 426 шинжилгээ /PCR/ хийхэд 2 хүнд "Ковид-19" халдвар илэрчээ.
ҮҮНД:
-Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26, 31 настай /эрэгтэй, эмэгтэй/ 2 хүний давтан шинжилгээнд халдвар илэрсэн байна.
 БУСАД ШИНЖИЛГЭЭ:
- Ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүн /давтан,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 22 хүн /давтан/,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 21 хүн /давтан,
- Увс аймагт тусгаарлагдсан 6 хүн /давтан/,
-Тандалт судалгааны зорилгоор БЗД-ийн Өрхийн эүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 2 сорьц,

- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч,
- Дорноговь аймаг дахь ЗӨСҮТ-ийн явуулын лабораторид хийсэн /PCR/ ачаа тээврийн 175 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- Орон нутгийн 17 чиглэлд галт тэргээр зорчсон 5000 гаруй хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна.
Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан таван хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт болох Энх-Саран сувилал руу шилжиж байна. ҮҮНД:
ОХУ-ын Батлан хамгаалахын их сургуулийн оюутнууд болох 19-24 насны залуус байгаа бөгөөд эмчилгээний хугацаа 40 хоног үргэлжилжээ.
-Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2274 хүн тусгаарлагдаж байна.

- Гэрийн тусгаарлалтанд 732 хүн байгаа аж.
- ХӨСҮТ-д 106 хүн эмчилгээ, ажиглалт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
 Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 215 байна. Үүнд:
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 158 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 57 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 51, хүндэвтэр оноштой зургаан хүн байгаа аж.

 

Эх сурвалж: ЭМЯ