АН: Сайн хөтөлбөрүүд төсвөөс санхүүждэггүй байсан

Дөнгөж сая төрийн ордонд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын хэрэгжүүлсэн “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн хувьцаа”, “Сайн малчин” хөтөлбөрүүдийг МАН-ын Засгийн газар зогсоосон нь бодлогын алдаа гэж үзэж байна.

Дээрх сайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Төв банк  арилжааны банкуудад 553.8 тэрбум төгрөгийн зээл олгож хэрэгжүүлсэн. Гэтэл энэ оны төсөвт тодотгол хийхдээ МАН-ын удирдлагууд дээрх зээлийг төсөвт тусгах гэж байгааг шүүмжлэв. Учир нь арилжааны банкууд Төвбанкнаас зээлсэн дээрх мөнгийг зээлдэгчдэд өгөхдөө бүх эрсдэлийг өөрсдөө хүлээсэн байна. Бизнесийн зарчмаар хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрүүдийг зогсоох нь буруу. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.2-ийг зөрчсөн үйлдэл болно гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа нар онцоллоо. Бид мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.