Тарваган тахлын сэжиг бүхий иргэний шинжилгээ урьдчилсан байдлаар сөрөг гарчээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын зургадугаар багийн 15 настай иргэнээс энэ сарын 5-ны өдөр тарваган тахал өвчний сэжиг илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн.

 

Тухайн иргэнийг хурдавчилсан оношлуураар шинжлэхэд урьдчилсан байдлаар сөрөг буюу эрүүл гарчээ.

Гэхдээ энэ сарын 7-ны өдөр Улаанбаатар хот руу дээж явуулж лабораторид шинжилгээ хийлгэх аж. Шинжилгээний хариу тухайн өдөртөө багтаан гарна.